Тамаваши Б.Мөнх-Оргил мэргэжлийн сүмод нэг ч өнжилгүй 1763 удаа барилдаж, Гиннесийн номд бичигджээ

Тамаваши Б.Мөнх-Оргил мэргэжлийн сүмод нэг ч өнжилгүй 1763 удаа барилдаж, Гиннесийн номд бичигджээ

Японы мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд барилдаж буй Тамаваши буюу Батжаргалын Мөнх-Оргил мэргэжлийн сүмод нэг ч өнжилгүй 1763 удаа барилдсан амжилтаар Гиннесийн номд бичигджээ. 

Тэрбээр өчигдөр Токио хотод Гиннесийн номын батламжийг гардан авчээ. Тэрбээр, Тамаваши дээд зиндаанд 2019, 2022 онд түрүүлж, ёкозүнаг давсан “Алтан од” шагналыг 9 удаа, тусгай шагналыг таван удаа хүртсэнээс гадна дээд зиндаанд хамгийн өндөр буюу 37 настайдаа түрүүлсэн амжилтын эзэн юм. 2024 оны есдүгээр сарын 10-нд 1631 дэх барилдаанаа хийснээр өмнө нь тасралтгүй 1630 удаа барилдаж 1986 онд зодог тайлсан япон бөх Аобажогийн амжилтыг шинэчилсэн билээ.