Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаярыг огцруулахыг шаардсан албан бичгийг хүргүүлжээ

Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаярыг огцруулахыг шаардсан албан бичгийг хүргүүлжээ

Ховд аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгээс ИТХ-ын дарга З.Эрхбаярыг огцруулахыг шаардсан албан бичгээ тус аймгийн Ардчилсан намын бүлгийн дарга, Засаг даргын орлогч З.Энхбаярт хүлээлгэн өгчээ. Мөн ИТХ-ын ээлжит бус хуралдааны товыг долоо хоногт багтаан зарлуулах шаардлага хүргүүлсэн байна.

Тодруулбал, энэхүү шаардлагадаа “Аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр нь энэ оны нэгдүгээр сарын 16-ны өдөр Монгол Улсын төрийн ордонд Засгийн газрын гишүүд, аймаг нийслэлийн Засаг дарга болон ИТХ-ын дарга нарын өртгөтгөсөн хуралдаанд оролцон, Халзан бүрэгтэйн хайгуулын лицензийг эсэргүүцсэн иргэдийн болон Хөшөөтийн уурхайн тээвэрчдийн тухай ярихдаа Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн болон бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчиж торгох шийтгэлийг сул байна гэж үзэн цагдах, яллах шийтгэл болгон чангатгаж өгөхийг хүссэн үг хэлж байгаа нь нутаг орноо хайрлан хамгаалж, үзэл бодлоо илэрхийлж байгаа ард иргэдийнхээ эрхэнд халдаж доромжлон, дарамтлуулах ёс зүйгүй үг үйлдэл хэлж байгаад манай намын бүлэг эсэргүүцэж байна” гэжээ.