ВИДЕО: Оросын цэргийн тээврийн нисэх онгоц Сибирт осолдож, зорчиж явсан 19 хүн амь үрэгджээ

ВИДЕО: Оросын цэргийн тээврийн нисэх онгоц Сибирт осолдож, зорчиж явсан 19 хүн амь үрэгджээ

Оросын цэргийн тээврийн нисэх онгоц Сибирт осолдож, онгоцонд явсан 19 хүн бүгд амь үрэгдсэн тухай тус улсын батлан ​​хамгаалах яам Мягмар гарагт мэдээлжээ.

Ан-12 онгоц Кемерово мужийн “хүн амьдардаггүй бүсэд" хуваарийн дагуу нислэг үйлдэж байхдаа осолдсон гэж уг мэдэгдэлд тайлбарласан байна. Өчигдөр /2026.11.17/ болсон ослын шалтгааныг техникийн доголдол гэж урьдчилсан байдлаар үзэж байгаа ажээ. Одоогоор албаныхан ослын шалтгааныг тогтоох шалгалтын ажиллагаа явуулж байгаа юм байна.

Орон нутгийн захирагч Илья Середюкийн хэлснээр Ягуново тосгоны ойролцоо гарсан ослын дараа яаралтай тусламжийн баг "Галыг хурдан унтраасан" бөгөөд цагдаа нар ослын газрыг битүүмжилжээ. Тэрбээр мөн гал сөнөөгчид ослын хог хаягдлыг самнаж буйг харуулсан дүрс бичлэгийг нийтлэхэд ойролцоо нь хэд хэдэн түргэн тусламжийн машин зогсож байгаа харагдсан юм.

Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн хяналтын камерын бичлэгүүдэд онгоц сүйрсэн агшныг харуулсан байна. Шатаж буй онгоц газар мөргөн унаж, дараа нь болсон дэлбэрэлт шөнийн тэнгэрийг гэрэлтүүлж байгаа нь уг бичлэгээс харагджээ. Гэхдээ эдгээр дүрс холоос бичигдсэн тул тодорхой харагдахгүй байгаа юм. Осолдсон онгоцонд ачаа байсан эсэх нь тодорхойгүй байна. Ан-12 онгоцыг Оросын арми зэвсэг, бие бүрэлдэхүүнийг тээвэрлэх, мөн эрэн хайх, аврах ажиллагаанд өргөнөөр ашигладаг юм.

ВИДЕО: 




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө