УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдана

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдана

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр 11:00 цагаас ээлжит бусаар хуралдахаар болжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр нар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан зэрэг улс төрийн цаг үеийн асуудлыг хэлэлцэж гишүүдийнхээ байр суурийг нэгтгэх бололтой. МАН-ын бүлэг өчигдөр ээлжит бусаар хуралдаж Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн. Уг хүсэлтийг нь өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх юм. Улмаар маргааш буюу 2026.11.19-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх аж.

 




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө