Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн хоёр тоглолт өнөөдөр болно

Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн хоёр тоглолт өнөөдөр болно

Сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн эрэгтэйчүүдийн улирал үргэлжилж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр /2026.01.27/ “М Банк Арена”-д, “Дархан Юнайтед” баг “Омни Эрдэнэт Майнерс” багтай 18 цагаас тоглох бол, хүснэгтийн доод хэсэгт хасагдах аюултай байгаа “Бишрэлт Металл” баг “Бүрэн Скор Монголианс” багтай 20.40 цагаас тоглох аж.

Харин маргааш “Завхан Бродерс” багтай “Хасын Хүлгүүд”, “Ховд Шонхорууд” багтай “Сэлэнгэ Бодонс тоглох бол тус өдрийн оргил тоглолт болох эмэгтэйчүүдийн хасагдах шатанд өрсөлдөж байгаа “Пайрэтс”, “Аравт” багууд өрсөлдөж хэн нь дараагийн шатанд шалгарахыг шийдэх юм