"БНСУ-ын бараанд 25 хувийн татвар ногдуулна" гэж Д.Трамп мэдэгдсэний дараа Өмнөд солонгосын компаниудын хувьцаа унаж эхэлжээ

"БНСУ-ын бараанд 25 хувийн татвар ногдуулна" гэж Д.Трамп мэдэгдсэний дараа Өмнөд солонгосын компаниудын хувьцаа унаж эхэлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп БНСУ-ыг өнгөрсөн жил байгуулсан худалдааны хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэхгүй байна гэж буруутгасны дараа тус улсаас импортлох бараанд ногдуулах тарифыг 25 хувь хүртэл нэмэгдүүлэхээ зарласан байна. 

Тэрбээр олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ автомашин, модон бүтээгдэхүүн, эмийн бүтээгдэхүүн болон “бусад бүх харилцан тариф”-т хамрагдах бараанд ногдуулах татварыг одоогийн 15 хувиас өсгөнө гэж дурджээ. Түүний хэлснээр, БНСУ-ын хууль тогтоогчид худалдааны хэлэлцээрийг батлах асуудлыг удаашруулж байгаа ч АНУ тохиролцсон хэлэлцээрийн дагуу тарифыг бууруулахын тулд шаардлагатай арга хэмжээг шуурхай авсан аж.

Харин БНСУ-ын тал тариф нэмэгдүүлэх шийдвэрийн талаар албан ёсны мэдэгдэл хараахан аваагүй бөгөөд энэ асуудлаар Вашингтонтой яаралтай хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Тус улсын Аж үйлдвэрийн сайд Ким Жун Кван Канад улсад айлчилж байх үеэрээ аль болох хурдан Вашингтонд очиж, АНУ-ын Худалдааны сайд Ховард Лутниктэй уулзана гэж мэдэгджээ. Уг мэдээлэл гарсны дараа өнөөдөр /2026.01.27/ өглөө БНСУ-ын зарим экспортлогч компанийн хувьцааны ханш огцом унаж, автомашин үйлдвэрлэгч Hyundai компанийн хувьцаа ойролцоогоор 2.5 хувиар буурсан байна. Мөн эмийн болон модон бүтээгдэхүүний салбарын компаниудын хувьцааны үнэ ч уналт үзүүлж эхэлжээ. 

Эх сурвалж: BBC