Монголын босоо тулааны аварга, холимог тулаанч, “Мандал ресурс” ХХК-ийн тамирчин Катана хочит Х.Хатанбаатар Индиана мужид зохион байгуулагдсан "СК Fighting" холбооны “CK Fighting 3: Run It Back” тэмцээний 70 кг жингийн аварга боллоо.
Тэрээр 70 кг-ийн аваргын бүсний төлөө эзэн орны тулаанч "Бүүм" хочит Нико Жефферсоныг нэгдүгээр үед ардаас боох мэхээр ялж, "CK Fighting" холбооны 70 кг-ийн мэргэжлийн аварга болсон байна. Эргэн сануулахад, Х.Хатанбаатар нь “CK Fighting 2: The Return” холбооны тэмцээний оргил тулаанд АНУ-ын тамирчин Corey Dulaney-ыг гарт өчих буюу кимура мэхээр ялж, аваргын бүсний төлөө тулалдах эрхээ авч байсан юм.