УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд энэ долоо хоногт 606 иргэн оролцжээ

УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд энэ долоо хоногт 606 иргэн оролцжээ

Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой иргэд, зочид, төлөөлөгчдийг танилцуулах аяллыг тогтмол зохион байгуулдаг билээ.

Өчигдөр (2026.01.23) нийт 5 байгууллагын 147 иргэн уг аялалд оролцсон байна. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгийн урилгаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын тавдугаар цэцэрлэгийн багш, ажилчид, мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалангийн урилгаар Хөвсгөл аймгийн Түнэл сумын иргэд Төрийн ордонд зочлов. Мөн Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн алба хаагчид, “Петровис Энержи” группийн 21 аймаг дахь нефть хангамжийн салбарын ажилтнуудын төлөөлөл Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцжээ. Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой иргэд, зочид, төлөөлөгчдийг танилцуулах аяллыг долоо хоног бүрийн мягмар, лхагва, пүрэв, баасан гарагт зохион байгуулдаг бөгөөд иргэд гэр бүл, анги хамт олон,  байгууллагаараа оролцох боломжтой юм. Уг танилцах аялалд өнгөрсөн долоо хоногт нийт  16 байгууллагын 606 иргэн оролцсон байна. Үүнээс нийслэлийн 94, орон нутгийн 343, гадаадын нэг иргэн байсан бол “Парламентын боловсрол” хөтөлбөрийн аялалд нийслэлийн хоёр сургууль, орон нутгийн гурван сургуулийн ахлах ангийн сурагчид хамрагдсан гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.