Улсын арслан Б.Орхонбаяр, Э.Батмагнай нар халз барилдаан хийнэ

Улсын арслан Б.Орхонбаяр, Э.Батмагнай нар халз барилдаан хийнэ

Улсын арслан Б.Орхонбаяр, Э.Батмагнай нар халз барилдаан хийхээр болжээ. Тодруулбал, “Алдар” спорт хорооны түүхт 80 жилийн ойг угтан энэ оны хоёрдугаар сарын 2-нд Монгол бөхийн өргөөнд “Алдар” урлаг, спортын цэнгүүн зохион байгуулагдах бөгөөд энэ үеэр хоёр арслан халз барилдаан хийх аж.

Түүнчлэн тус үйл ажиллагааны үеэр энэ цаг үед барилдаж байгаа олон шилдэг тамирчид өөр хоорондоо халз барилдаан хийх юм байна. Тус халз барилдаан Монгол бөхийн өргөөнд хоёрдугаар сарын 2-нд 17 цагаас эхлэх юм.