Дэлхийн Эдийн Засгийн Форумын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын санаачилсан "Энх тайвны зөвлөл"-ийг зөвлөлийн нээлтийн арга хэмжээ болж, Монгол Улс гишүүн орноор нэгдсэнийг батлах баримт бичигт Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр /2026.01.22/ гарын үсэг зурсан.
Энэ асуудалтай холбогдуулан АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган өөрийн цахим хуудаснаа "Ерөнхий сайд Г.Занданшатарт баяр хүргэе. Мөн "Энхтайвны зөвлөл"-ийн үүсгэн байгуулагч гишүүн болсонд Монгол Улсад талархал илэрхийлье. Ерөнхийлөгч Доналд Трампын удирдлага дор хэрэгжиж буй энэхүү түүхэн санаачилга нь Газад эцэст нь энх тайвныг авчрах болно" гэжээ.
Ерөнхий сайд Занданшатарт баяр хүргэе, мөн Энх тайвны зөвлөлийн үүсгэн байгуулагч гишүүн болсонд Монгол Улсад талархал илэрхийлье. Ерөнхийлөгч Трампын удирдлага дор хэрэгжиж буй энэхүү түүхэн санаачилга нь Газад эцэст нь энх тайвныг авчрах болно. 🇲🇳🇺🇸 https://t.co/FVSLyEkSXg
— Ambassador Richard Buangan (@USAmbMongolia) January 22, 2026