Жүдо бөхийн УАШТ өнөөдөр эхэлнэ

Жүдо бөхийн УАШТ өнөөдөр эхэлнэ

Хэнтий аймгийн Чингис хотод  нэгдүгээр сарын 23-26-ны өдрүүдэд жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно. 

Энэ удаагийн УАШТ-д эрэгтэй 212 , эмэгтэй 105,  нийт 317 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ.  Өнөөдөр тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн  73 , 90 , -100 , +100 кг , эмэгтэйчүүдийн  57 , 70 , -78 , +78 кг гэсэн жингүүд барилдаанууд явагдана.     Харин УАШТ-ий хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн  60 , 66 , 81 , эмэгтэйчүүдийн 48 , 52 , 63 кг-ын жингүүдийн  барилдаан болно.