“Сэлэнгэ бодонс” баг ес дэх хожлоо авлаа

“Сэлэнгэ бодонс” баг ес дэх хожлоо авлаа

Сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн 2025-2026 оны улирлын тоглолт үргэлжилж байна. Багууд плэй-оффт үлдэхэд цөөн тоглолт үлдлээ.

Өчигдрийн тоглолтод “Сэлэнгэ бодонс” баг “Завхан бродерс” багийг 79-74-өөр хожиж ес дэх хожлоо авлаа. Ингэснээр “Сэлэнгэ бодонс” баг плэй-оффт үлдэх боломжоо хадгалж үлдлээ. 5-8-р байрт бичигдэж буй багууд тун ойр үзүүлэлттэй байна. Хүснэгтийг “Би Си Эйч Найтс” баг 17 хожилтойгоор тэргүүлсэн хэвээр байгаа бол “Хасын хүлэгүүд”, “Эс Жи Эйпс” багууд 15 хожилтойгоор удаалж байна. 4-7-р байрт бичигдэж буй багууд тун ойр хожилтой явна. Энэ амралтын өдрүүдэд дөрвөн тоглолт болох хуваарь гарчээ.