Хэнтий аймгийн Чингис хотод жүдо бөхийн улсын аварга тэмцээн маргааш /2026.01.23/ эхэлнэ. Энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх уг тэмцээнд эрэгтэй 212, эмэгтэй 105 нийт 317 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсөн байна.
Эрэгтэйчүүдийн -60кг жинд хамгиийн олон тамирчин оролцож байгаа бол эмэгтэйчүүдийн -48кг жинд хамгийн олон тамирчин бүртгүүлжээ. Маргааш /2026.01.23/ 9.00 цагаас эхний өдрийн хэсгийн барилдаанууд эхлэх бол медалийн төлөөх барилдаанууд 16.00 цагаас эхэлнэ. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -73 , -90 , -100 , +100кг, эмэгтэйчүүдийн -57, -70, -78, +78кг гэсэн жингүүд барилдана. Хоёр дох өдөр эрэгтэйчүүдийн -60, -66, -81, эмэгтэйчүүдийн -48, -52, -63кг жингүүд барилдана. Тэмцээний сүүлийн өдөр холимог багийн төрлийн барилдаанууд болж тус тус аваргаа шалгаруулах аж.