Жил болгоны өвөл тог тасалдаж, иргэд “яагаад цахилгаан станц нэмээд барьчхаж болоогүй юм бэ” гэсэн асуултыг хамгийн их асуудаг. Тэгвэл энэ үеэр 2025 оны арваннэгдүгээр сард Ерөнхий сайд С.Баярын “gogo.mn” мэдээллийн сайтад өгсөн ярилцлага олны анхаарлыг татжээ.
Тэрбээр “Би Ерөнхий сайд байхдаа Хятадад очиж, Ерөнхий сайдтай нь уулзаж, 6000 МВт-ын цахилгаан станц барих баримт бичигт гарын үсэг зурсан. Тэр том станцыг барихад 5000 хятад орж ирэх байсан юм билээ. Би 2009 оны 10-р сард ажлаа өгсөн. ҮАБЗ-өөр энэ асуудлыг 2010 онд хэлэлцээд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “5000 хятад орж ирнэ гэдэг үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө, энэ төслийг зогсоо” гэсэн гэдэг” гэжээ.
Тэгвэл энэ асуудалд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хариулт өгч, “Гол нь үнэ дээрээ тохироогүй. Шивээгийн нүүрсийг шатаагаад, үйлдвэрийн үнээр урагш урсгах тухай л байсан. Монголд цахилгаан өгөх яриа тэнд байгаагүй. Мэргэжилтнүүд мэднэ. Миний амыг сольж зуусан нэгнээс С.Баяр сонссон юмаа давтаж яриад байгаа бололтой. Сайныг нэрэндээ наах гэсэн гажиг л мега төслийг унагадаг юм” гэжээ.
Хүндэлдэг @TovuuBold асууж. Гол нь үнэ дээр тохироогүй. Шивээгийн нүүрсийг шатаагаад, үйлдвэрийн үнээр урагш урсгах тухай л байсан. Монголд цахилгаан өгөх яриа тэнд байгаагүй. Мэргэжилтнүүд мэднэ. Миний амыг сольж зуусан нэгнээс @SBayar12 сонссон юмаа давтаж яриад байгаа… https://t.co/9nzDnWQV7r
— ELBEGDORJ Tsakhia Mongol (@elbegdorj) January 22, 2026