“SG Apes” багийн шинэ тоглогч Жэймс Карник Монголд ирлээ

“SG Apes” багийн шинэ тоглогч Жэймс Карник Монголд ирлээ

Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн улирлыг 15 хожил, найман хожигдолтойгоор гуравдугаар байранд бичигдэж тоглолтоо үргэлжлүүлж байгаа “ШГ Апес” багт Жэймс Карник тоглохоор өнөөдөр /2026.01.21/ Монгол улсад ирлээ.

Тус тамирчны хувьд 1998 онд төрсөн, 206 см өндөртэй, төвийн байрлалд тоглодог тамирчин юм. Канада, Швейцарь, Чех, Бельги, Литва зэрэг улсуудын мэргэжлийн сагсанбөмбөгийн лигт тоглож байсан. Түүний замналын хамгийн оргил улирал болох 2024-2025 оны Литва улсын лигт 15.8 оноо, 10.4 самбар, 1.6 дамжуулалтыг “Donar Groningen” багт тоглож байхдаа үзүүлж байжээ.