Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөөдөртөө хэвийн горимд шилжүүлнэ

Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөөдөртөө хэвийн горимд шилжүүлнэ

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрээр “Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, горим ажиллагааны талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. 2025-2026 оны өвлийн оргил ачааллын үед 1800 мегаватт байх болов уу гэсэн тооцоололтой байсан. Харин өнөөдрийн байдлаар 1803 мегаватт хүрсэн байдалтай байна. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 69 зуух залгаатай ажиллаж байгаагаас 65 нь ажиллаж байна. 49 турбо генератороос 43 турбо генератор ажиллаж байна. гурван турбо геноратор дээр гэмтэл устгах ажил хийж байна. 2026 оны нэгдүгээр сарын 20-ны 06.11 цагт “ДЦС-4”-ийн наймдугаар зуухны халах гадаргууд гэмтэл гарч зогссоны улмаас цахилгааны 161 МВт хэрэглээг хязгаарласан. Мөн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын зуух руу орж байгаа нүүрс 2026 оны нэгдүгээр сарын 20-ны 18 цагт хөлдөж бөглөрснөөс ачаалал 120 МВт-аар буурч, хязгаарлалтын хэмжээ нэмэгдсэн.Ингээд 371174 айл өрх, 46691 аж ахуйн нэгж, нийт 417865 хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний түр хязгаарлалт хийсэн. Зуухны гэмтлийг шуурхай засварлах ажлыг өчигдөр эхлүүлсэн, өнөөдөртөө багтаж хэвийн горимд оруулна. Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн эх үүсвэрүүд нийт 2019 Гкал/цагийн ачаалалтай ажиллахаар төлөвлөсөн, 2026 оны нэгдүгээр 20-ны байдлаар 2055 Гкал/цагийн ачаалал авч ажиллаж байна. Гадна агаарын хэм өмнөх жилийн хамгийн хүйтэн өдрийн дундаж хэмээс -6°С хэмээр илүү байна. Дулааны цахилгаан станцууд 2026 оны нэгдүгээр сарын 20-ны байдлаар нүүрс нөөцлөлт дунджаар 10 хоног буюу 408 мянган тонн, мазутын нөөц 3,023 тонн байна. Нэг цагийн өмнө завсарлаж бүрэн ажиллагаанд оруулсан. Энэ долоо хоногийн ид хүйтнийг өнгөртөл хязгаарлалт үргэлжлэхийг үгүйсгэхгүй. 2024 оноос хойш эрчим хүчний үйлдвэрлэлийг 560 МВт-аар нэмэгдүүлсэн. 2027 он гэхэд дахиад 660 МВт-аар нэмэгдүүлнэ. Ахиц гарсангүй гэж шүүмжилж болно. Гэхдээ гүтгэж болохгүй. Үйлдвэрлэл нэмэгдэж байгаа ч эрэлтээ гүйцэхгүй байна” гэлээ.

ШУУД ҮЗЭХ: