"Битүүн"-ийн ажлын өдрийг хоёрдугаар сарын 28-ны өдрийн Бямба гарагт шилжүүлэх асуудлыг ЗГ-ын хурлаар хэлэлцэж магадгүй байна

"Битүүн"-ийн ажлын өдрийг хоёрдугаар сарын 28-ны өдрийн Бямба гарагт шилжүүлэх асуудлыг ЗГ-ын хурлаар хэлэлцэж магадгүй байна

Цагаан сарын шинийн 1-ны энэ жил хоёрдугаар сарын 18-ны өдөр тохиож байгаа. Тодруулбал, ирэх сарын 18, 19, 20-ны өдрүүдэд бүх нийтийн амралтын өдөр тохино. 

Тэгвэл өнөөдөр /2026.01.21/ хуралдах Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ жилийн цагаан сарын "Битүүний өдөр" буюу хоёрдугаар сарын 17-ны өдрийн ажлын өдрийг мөн сарын 28 /2026.02.28/-ны өдрийн Бямба гарагт шилжүүлэх асуудлыг хэлэлцэж магадгүй байгаа эх сурвалж бидэнд мэдээллээ.  Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарын Давос хотоос онлайнаар оролцож, хурлаа удирдана гэсэн мэдээлэл байна.