Ерөнхий сайд Г.Занданшатар дэлхийн аялал жуулчлалын чуулга уулзалтын өндөр түвшний хуралдаанд үг хэллээ

Ерөнхий сайд Г.Занданшатар дэлхийн аялал жуулчлалын чуулга уулзалтын өндөр түвшний хуралдаанд үг хэллээ

Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болжбуй Дэлхийн эдийн засгийн 56 дахь удаагийн чуулгауулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн аялал жуулчлалын чуулга уулзалтын өндөр түвшний хуралдаанд үг хэлж оролцов.

Тэрээр хэлсэн үгэндээ уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийг төрөлжүүлэх бодлогынхүрээнд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх ньдасан зохицох чадвартай эдийн засгийг төрөлжүүлэхэдчухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэв. Мөн Монгол Улс энэ онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийнталуудын бага хурал (COP17)-ыг Улаанбаатар хотноозохион байгуулах талаар мэдээлэл өгч, Монгол улс тогтвортой, тогтвортой аялал жуулчлалыг дэмжих дэлхийн санаачилгыг идэвхтэй дэмждгээ илэрхийлэв.

Ерөнхий сайд уг форумд оролцох үеэрээ НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын дэргэд суугаа Элчин сайд Др. Истван Үехэе,  Дэлхийн аялал жуулчлалын форумын дарга Булут Багси нартай уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын тэргүүлэх салбарын нэг аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэлээр НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллага, Дэлхийн аялал жуулчлалын форумтай хамтран ажиллах талаар санал солилцов.