Эх орондоо төдийгүй олон улсын тавцанд амжилтаа батлан харуулсан “Шунхлай Групп” тамирчдаа хүлээн авч, талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүллээ.
Тодруулбал, “Дакар Ралли - 2026” нийт тамирчдаас 16-д бичигдэж, Монгол Улсаас “Дакар ралли”-д оролцож шилдэг шинэ тамирчны анхны цомыг МУГТ, ОУХМ Э.Халиунболд болон“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЦОМ”-ын барилдаанд 2 дахь удаагаа түрүүлсэн Монгол Улсын Арслан Б.Орхонбаяр, Монголын Сагсан бөмбөгийн холбооны “Холбооны Цом- 2025” тэмцээний аварга SG Apes, Үндэсний шагайн харвааны “ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЦОМ”-ын тэмцээнд манлайлж, “Алдар”-ын цомын эзэд болсон Монгол Улсын Үлэмж Дархан Мэргэн С.Ямааранз ахлагчтай багийг “Шунхлай Групп”-ийн хүлээн авч, хүндэтгэл үзүүлжээ.