Шадар сайд Т.Доржханд “Хоёр жилийн дараа тог тасарсан хэвээрээ байвал би улс төрөөс явна” гэсэн мэдэгдлийг хийж байв. Гэвч өнөөдөр ч тог тасарсаар байгаад иргэд бухимдаж байна.
Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Ө.Шижир, “Манай энэ Т.Доржханд сайд болоод цахилгааны үнэ нэмсэн. Сайд болоод ганц л ажил хийсэн. Тэр нь тог, цахилгааны үнэ нэмсэн. Өөр юу ч хийгээгүй. Үр дүнд нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн 35-100% өссөн. Одоо 2 жил боллоо. Тог тасарсан бас хязгаарласан хэвээрээ л байна. Хэлсэндээ хүрээд улс төрөөс явбал яасан юм? Худлаа ярьж байхаар. Цагаан сар болж байна, хэвийн боов хүртэл ширхэг бүртээ 400-1800 төгрөгөөр өссөн байна. Ууцны үнэ 350,000-400,000 байсан бол 550,000-650,000 болсон байна. Т.Доржханд энэ үнийн өсөлтийг мэдрэхгүй байх л даа. Ахмадууд, иргэд маш их мэдэрч байна. Тог, цахилгааны үнэ нэмээд бүх төрлийн өргөн хэрэглээний хүнсний барааны үнэ л өслөө. Т.Доржханд бүүр хэлгүй, дүлий, таг дуугай 2 жил болов” гэжээ.