Демаркус Казинс “Үндэсний Дээд Лиг”-т тоглохоор ирэх сарын 23-нд Монгол Улсад ирнэ

Демаркус Казинс “Үндэсний Дээд Лиг”-т тоглохоор ирэх сарын 23-нд Монгол Улсад ирнэ

Нэгэн цаг үед NBA-ын од тоглогч байсан Демаркус Казинс ирэх сарын 23-нд/2026.02.23/ манай улсын сагсан бөмбөгийн “Үндэсний Дээд Лиг”-т хоёр дох жилдээ тоглохоор хүрэлцэн ирэх аж.

Демаркус Казинс нь АНУ-ын шигшээ багийн замналдаа 2014 оны “Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн”-ээс алтан медаль, “Рио-2016” зeны олимпоос алтан медаль хүртсэн бол NBA-н 13 жилийн мэргэжлийн замналдаа долоон өөр багт тоглож 19.6 оноо, 10.2 самбар, 3 оновчтой дамжуулалт дундчилж байжээ. Харамсалтай нь 2018 онд ахиллийн шөрмөсөө таслаж, хүнд гэмтлээс эргэн ирсэн тамирчин юм. Харин 2024-2025 оны “Үндэсний Дээд Лиг”-ийн хасагдах шатанд “Сэлэнгэ Бодонс” багт хүчин зүтгэж хагас шигшээ шатанд “Хасын Хүлгүүд” багт хожигдож байсан билээ.

Сэтгүүлч Н.Мөнхбаатар