Монгол Улсын баг Heyball-ын дэлхийн цомд түрүүллээ

Монгол Улсын баг Heyball-ын дэлхийн цомд түрүүллээ

Австрали улсын Брисбен хотод болж буй хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын баг алтан медаль хүртэж, анхдугаар тэмцээний аварга боллоо.

Манай улсын баг  Э.Тэмүүжин, Л.Дэлгэрдалай, Д.Дамдинжамц гэсэн бүрэлдэхүүнтэй оролцсон бөгөөд энэхүү тэмцээний алтан медалийн төлөө Өмнөд Солонгос улсын баг тамирчидтай өрсөлджээ.