Маск зүүгээгүй иргэнийг 150 мянган төгрөгөөр торгоно

Маск зүүгээгүй иргэнийг 150 мянган төгрөгөөр торгоно

Халдварын үед амны хаалтгүй яваа иргэнийг бусдын эрүүл мэндэд санаатайгаар хохирол учруулж байна гэж үзэн, Зөрчлийн тухай хуульд зааснаар 150 мянган төгрөгөөр торгоно хэмээн Нийслэлийн Шуурхай штабын өнөөдрийн мэдээллийн үеэр анхаарууллаа.

Үүнд Нийслэлийн 173 хороонд олон нийтийн 1700 цагдаа хяналт тавьж, хууль дүрэм сахиулах юм байна. Мөн олон нийтийн цагдаа хэрэгжүүлэх юм байна.

Нийслэлийн есөн дүүрэгт 6790 албан хаагч олон нийтийн эзэмшлийн зам талбайд үндсэн ажлынхаа зэрэгцээ хууль тогтоомжийн биелэлт болон УОК-оос гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, иргэдэд зөвлөмж өгч байна.