Б.Ууганбаяр: Эрдэнэтэд таван иргэн тусгаарлах байрнаас гараад гэртээ харилгүй олон хоног явсан тохиолдол гарсан

Б.Ууганбаяр: Эрдэнэтэд таван иргэн тусгаарлах байрнаас гараад гэртээ харилгүй олон хоног явсан тохиолдол гарсан

Улсын онцгой комиссын Шуурхай штаб цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр 

"Гэрээр тусгаарлаж байгаа ажлын хувьд нэг хүндрэл байна. Тухайлбал, хаяг дээрээ байхгүй тохиолдол гарч байна. Бид ИБЕГ-тай хамтарч ажиллаж байгаа. Иргэдийнхээ бүртгэлийг сайжруулж ажиллаж байна.

Тусгаарлах байрнаас гараад Эрдэнэтэд таван иргэн гэртээ хариагүй удсан тохиолдол гарсан. Цагдаагийн байгууллага эдгээр хүмүүст хариуцлага тооцсон.

Тусгаарлах байрнаас гарсан хүмүүсийн хаяг байршлыг шат шатанд нь хорооны ажилтан, цагдпаа, нийгмийн ажилтан бүгд ажиллаж байгаа.

Гэрээр тусгаарлагдаж байгаа иргэд хариуцлагатай байгаач гэж хэлмээр байна.

Маск зүүгээгүй бол Зөрчлийн хуулиар иргэн 150,000 төгрөгөөр торгуулна

Мөн "Маск зүүцгээе" аяныг эхлүүлсэн. Иргэд харьцангуй идэвхтэй орлцож байгаа. Заавал албадлага шаардахгүйгээр эрүүл мэнд амь насаа хамгаалаач гэдгийг зөвлөж байна. Хэрэв иргэн та маск зүүхгүй байгаа бол та санаатайгаар энэ өвчнийг олон нийтэд халдааж байна гэж бүгд үзэх юм билээ. Тиймээс тэр хүн бусдын эрүүл мэндэд аюул учруулсан гэж гэмт хэрэгтэн болж таарах нь. " гэв.