Ерөнхий сайд Г.Занданшатар Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо

Ерөнхий сайд Г.Занданшатар Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо

Дэлхийн эдийн засгийн 56 дугаар чуулга уулзалт 2026 оны 1 дүгээр сарын 19–23-ны өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Давос хотноо “Яриа хэлэлцээний амин сүнсийг сэргээх нь (A Spirit of Dialogue)” сэдвийн дор зохион байгуулагдана.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар чуулга уулзалтын хүрээнд “Дэлхийн аялал жуулчлалын өндөр түвшний уулзалт”, “Байгаль орчны төлөөх дэлхийн хамтын ажиллагааны эрчийг эрчимжүүлэх нь”, “Тойрог үнэ цэнийн сүлжээнд хиймэл оюун ухааны хэрэглээ” зэрэг хуралдаанд үг хэлж, санал бодлоо илэрхийлэхээс гадна Дэлхийн эдийн засгийн манлайлагчдын холбогдох хэлэлцүүлгүүдэд оролцохоор өнөөдөр /2026.01.19/ эх орноосоо мордлоо. 

Мөн чуулга уулзалтын үеэр дэлхийн улс төр, нийгэм, эдийн засгийн манлайлагчид, олон улсын байгууллагын удирдлагатай ажил хэргийн уулзалтууд хийж, Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа болон төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах юм. Сонирхуулахад, Тус чуулга уулзалт нь 1971 оноос хойш зохион байгуулагдаж буй бөгөөд энэ удаагийн 56 дугаар чуулга уулзалтад 70 гаруй улс орны төр, засгийн тэргүүн, нийт 2700 гаруй төлөөлөгч оролцож байна.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө