"Дакар Ралли 2026" уралдаан өндөрлөхөд 2 гараа үлдлээ

"Дакар Ралли 2026" уралдаан өндөрлөхөд 2 гараа үлдлээ

Манай улсын тамирчин Э.Халиунболд өчигдөр /2026.01.05/ болсон 11 дэх гарааны дараа “Ралли 2” төрөлд 9-р байранд эрэмбэлэгдсэн бол П.Мөрөн  3:43:03 цагт туулж, нийт тамирчдаас 29-р байр, “Ралли 2” төрөлдөө 18-р байрт бичигдлээ.

Дакар Ралли тэмцээн маргааш/2026.01.17/ өндөрлөх бөгөөд манай баг тамирчдын хувьд өнөөдөр /2026.01.16/ 12 дох гараанд, маргааш/2026.01.17/ 13 дахь гараанд үргэлжлүүлэн уралдана. Өнөөдрийн 12 дахь гараа Ал Хэнакяах хотоос Янбу хотын зүг нийт 720 км зайд уралдахаас уралдааны цаг тооцох нь 311 км юм байна. Өнөөдрийн уралдааны замын онцлог нь шороон зам 53 хувийг эзэлж байгаа бол элс 21 хувь, хайрга 22 хувь, элсэн манхан дөрвөн хувийг эзэлж байна.