Венесуэлийн сөрөг хүчний удирдагч, Нобелийн энхтайвны шагналт Мария Корина Мачадо өчигдөр /2026.01.15/ Цагаан ордонд болсон хувийн уулзалтынхаа үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампад Нобелийн энхтайвны шагналын медалиа гардуулсан тухайгаа мэдэгджээ.
Тэрээр уулзалтын дараа, “Өнөөдөр бол Венесуэлчүүдийн хувьд түүхэн өдөр” хэмээн онцолсон байна. Энэ нь Д.Трамп, М.К.Мачадо нарын анхны биечлэн уулзалт байсан бөгөөд АНУ-ын хүчин Каракаст Венесуэлийн ерөнхийлөгч асан Н.Мадурог баривчилснаас хойш хэдхэн долоо хоногийн дараа болсон байна. Д.Трамп уг үйл явдлын дараа олон нийтийн сүлжээнд талархлаа илэрхийлж, медаль гардуулах ёслолыг “харилцан хүндэтгэлийн гайхалтай дохио” хэмээн тодорхойлжээ. Мөн Д.Трамп М.К.Мачадотой уулзсаны дараа түүнийг “маш ихийг туулсан, гайхалтай эмэгтэй” хэмээн үнэлжээ.
Эх сурвалж: BBC