Банк бус санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа иргэдийн хувийн мэдээллийг ашиглан 2.4 тэрбум төгрөг залилж, гадаад руу зутгаасан этгээдийг авчирчээ

Банк бус санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа иргэдийн хувийн мэдээллийг ашиглан 2.4 тэрбум төгрөг залилж, гадаад руу зутгаасан этгээдийг авчирчээ

Монголын Интерполын Үндэсний төв товчооноос 2016 онд 2 тэрбум 400 сая гаруй төгрөгийн залилангийн гэмт хэрэг үйлдэж, гадаад улсад оргон зайлсан “Э”-г ОХУ-ын нутаг дэвсгэрээс илрүүлэн баривчилж, Монгол Улсад авчирлаа.

“Э” нь банк бус санхүүгийн байгууллагад ажиллаж байх хугацаандаа иргэдийн хувийн мэдээллийг хууль бусаар ашиглан залилангийн гэмт хэрэг үйлдэж, улмаар гадаад улсад оргон зайлж, Турк, ОХУ-д хууль амьдарч байсан нь тогтоогдсон.  Дээрх этгээдийг 2016 оноос хойш Интерполын шугамаар эрэн сурвалжилж, 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байршлыг тогоон ОХУ-ын нутаг дэвсгэрт саатуулж, 2026.01.13-ны өдөр эх оронд авчирж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.