“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ажилчид ЖАГСАВ

“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ажилчид ЖАГСАВ

Өчигдөр /2020.04.13/ “Эрдэнэс-Таван толгой” ХК-ий ажилчид эсэргүүцэл зарлан, зам дагуу алхжээ. Тэд Хятадын хөрөнгө оруулалттай "TTJVCO" компанийн удирдлага Монгол ажилчдыг компанийн нууц задруулсан гэсэн шалтгаанаар ажлаас халж, мөн Эрдэнэс Таван толгойн есөн ажилчдад ажлын байранд гарах зөвшөөрөл олгохгүй байна хэмээн эсэргүүцэл зарласан байна.

Иймээс “Эрдэнэс Таван Толгойн Эв санааны нэгдэл” болон ажилчид нэгдэн тус компанид “Эв санааны нэгдлийн арван ажилчныг буцаан ажилд нь авах,  мөн техникийн зөвшөөрөл олгохгүй байгаа есөн ажилчныг ажлын байраар хангах,  хууль бусаар байгуулагдсан “Эрдэнэс Mining” компанийг татан буулгах” гэсэн гурван шаардалгыг тавьжээ.

Тэд хоёр хоногийн дотор энэхүү шаардлагыг биелүүлэхгүй бол дараагийн арга хэмжээг авна гэлээ. Түүнчлэн TTJVCO компани нь ажилчдад илүү цагийн мөнгийг хууль дүрмийн дагуу олгодоггүй. Хөдөлмөрийн гэрээн дээрээ “Эв санааны нэгдэлд нэгдсэн ажилтанг хална” тусгасан байдаг гэлээ.




Өнөөдөр хулгана өдөр

10 цагийн өмнө