АНУ-ын Төрийн департамент 2026 оны нэгдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн гадаадын 75 улсын иргэдэд ЦАГААЧЛАЛЫН ВИЗ-ийг тодорхойгүй хугацаагаар зогсоох болсноо мэдэгдэв.Ингэхдээ АНУ-д ирэх цагаач иргэд санхүүгийн хувьд бие даасан, АНУ-ын нийгмийн халамжид найдахгүй байх нөхцөлийг хангах зорилгоор холбогдох бүх бодлого, журмыг хянан, шинэчилж байгааг онцлов.
Энэхүү шийдвэр нь ЦАГААЧЛАЛЫН БУС ВИЗ мэдүүлж байгаа иргэдэд хамаарахгүй аж. Аялал жуулчлал, албан болон бизнес, сурах, оюутан солилцоо зэрэг нь Цагаачлалын бус визийн ангилал болно гэж АНУ дахь Монгол Улсын Элчин Сайдын Яамнаас мэдээллээ.
Тодруулбал, Афганистан, Албани, Алжир, Антигуа ба Барбуда, Армени, Азербайжан, Багамын арлууд, Бангладеш, Барбадос, Беларусь, Белиз, Бутан, Босни, Бразил, Бирм, Камбож, Камерун, Кабо Верде, Колумб, Кот-д'Ивуар, Куба, Ардчилсан Конго улс, Доминика, Египет, Эритрей, Этиоп, Фижи, Гамби, Гүрж, Гана, Гренада, Гватемал, Гвиней, Гаити, Иран, Ирак, Ямайка, Йордан, Казахстан, Косово, Кувейт, Киргизстан, Лаос, Ливан, Либери, Ливи, Македони, Молдав, Монгол, Монтенегро, Марокко, Балба, Никарагуа, Нигери, Пакистан, Конго улс, Орос, Руанда, Сент-Киттс ба Невис, Сент Люсиа, Сент-Винсент ба Гренадин, Сенегал, Сьерра-Леоне, Сомали, Өмнөд Судан, Судан, Сири, Танзани, Тайланд, Того, Тунис, Уганда, Уругвай, Узбекистан, Йемен гэсэн нийт 75 улс багтсан байдаг.
Н.МӨНХБААТАР