АН-ын дүрмийн өөрчлөлтийг УДШ бүртгэж авсантай холбоотойгоор тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалыг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, АН-ын дүрмээр Ерөнхий нарийн бичгийн дарга болон намын дарга О.Цогтгэрэлийн зөвлөхүүд Улс төрийн зөвлөлийн хуралдаа саналын эрхтэй оролцдог байна. Харин өчигдөр /2026.01.14/ болсон АН-ын Улс төрийн зөвлөлийн хурлаар Н.Ганибал болоод О.Цогтгэрэлийн зөвлөхүүдийг саналын эрхтэй оролцуулаагүй байна. Учир нь АН-ын дүрмийн өөрчлөлтийг УДШ бүртгэж авсан тул тэд Улс төрийн зөвлөлийн хурлын хэлэлцэж буй асуудалд санал өгвөл хүчин төгөлдөр бус болно гэж үзээд Н.Ганибалыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаас нь түдгэлзүүлсэн гэдгийг мэдэгдсэн байна.
Улмаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Амарбаясгаланг томилж байгаа бөгөөд, дөрөвдүгээр сарын 7, 8-ний өдрүүдэд АН-ын Их хурлыг хийж, Ерөнхий нарийн бичгийн даргаа албан ёсоор сонгох аж.