Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл "Ардчилсан намын Улс төрийн зөвлөл өчигдөр хуралдаж, тодорхой хэмжээний зохион байгуулалтын асуудал, дүрмийн бүртгэлтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэж шийдвэр гаргасан. Ингээд өнөөдрөөс эхлээд 4/11 мэдээллийн цагийг тогтмолжуулна. Д.Амарбаясгалан дарга өнөөдрөөс эхлээд ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажллана. АН-ын шинэ дүрэм Улсын дээд шүүхэд бүртгэгдсэнээр Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нарыг чөлөөлөгдсөнд тооцож байгаа. Улсын дээд шүүхэд бүх намууд Үндсэн дүрмээ бүртгүүлж буй. Энэ бүртгэл эхэлснээр АН хуулийн өөрчлөлтийг асар том өөрчлөлт шинэчлэлтийн боломж гэж үзэн, АН-ын дотоод шинэчлэл эхэлж байна. АН анхан шатнаасаа эхлээд бүрэн өөрчлөлт хийнэ. Ойролцоогоор тавдугаар сарын 1-н хүртэл дотоод шинэчлэлтийн ажлыг хийнэ. Хоёрдугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 10-ны хооронд нийт гишүүдийнхээ шинэчилсэн бүртгэлийг дахин явуулах гэж байна. Гуравдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 1-ний хооронд дотоод сонгуулиа хийхээр шийдвэрлэж байна. Дөрөвдүгээр сарын 7, 8-ний өдрүүдэд АН-ын Их хурлыг дахин хуралдуулж, бүтцийг батламжлах ажлууд хийгээд шинээр Ерөнхий нарийн бичгийн даргаа томилох, Улс төрийн зөвлөлөө томилох, бодлогын зөвлөлүүдэд хуваагдах ажлыг хийж, дөрөвдүгээр сарын 20, тавдугаар сарын 1-ний хороонд дотоод шинэчлэлийн ажлууд хийж үүний дараагаас 2027 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын марафон, дотоод бүтэц зэрэг ажилд төвлөрөн ажиллах төлөвлөгөөтэй байна. АН шинээр гишүүдээ бүртгэнэ. АН-ын гишүүн нь зөвхөн нэг байгуулалгын дотоод гишүүн бус АН-ын гишүүн гэдэг ардчиллын паспорт, чип бүхий цахимжсан үнэмлэхтэй, ардчиллын гэрэгэ эзэмшигч болж хувирна. Мөн цахимд буюу и-монголиагаар бүртгэх юм. Гуравдугаарт намын гишүүний татвараа төлсөн гишүүд дотоод сонгуульд оролцож болно. Ардчилсан намын дүрэмд нэлээд өөрчлөлт орсон учраас зохион байгуулах зөвлөл гэдэг байгууллага байгуулагдаж, дотоод сонгуулийг намын дарга ахалж, голчлон хариуцаж ажиллана" гэжээ.
ШУУД ҮЗЭХ: