Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2026.01.05/ 10.00 цагт нийслэл болон 21 аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нартай Төрийн ордонд уулзана.
Засгийн газрын тэргүүн энэ сарын 5-нд Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт мэдээлэл өгөх цахим хурал зохион байгуулсан. Тэрхүү цахим хуралд 21 аймаг, нийслэл, 300 гаруй сум, дүүргийн удирдлагууд оролцсон юм. Харин энэ удаад Ерөнхий сайд нийслэл болон 21 аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нартай биечлэн уулзах аж.