Энэ сарын 09-ны өдрийн Улсын дээд шүүх /УДШ/-ийн хуралдаанаар Ардчилсан намын хөтөлбөр, Үндсэн дүрэм (шинэчилсэн найруулга)-ийг бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцээд дүрмийн өөрчлөлт нь хуульд нийцсэн гэж үзсэн.
Учир нь Улс төрийн намын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт нь 2026 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжиж байгаа тул хуулийн өөрчлөлт нийцүүлсэн дүрмээ өөрчлөх шаардлагатай УДШ-д бүртгэлтэй улс төрийн бүх намууд тулгараад байсан юм.
Тэгвэл АН-ын дүрмийн өөрчлөлтийг УДШ бүртгэж авсантай холбоотойгоор тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалыг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн байна.
Тодруулбал, АН-ын дүрмээр Ерөнхий нарийн бичгийн дарга болон намын дарга О.Цогтгэрэлийн зөвлөхүүд Улс төрийн зөвлөлийн хуралдаа саналын эрхтэй оролцдог байна. Харин өчигдөр /2026.01.14/ болсон АН-ын Улс төрийн зөвлөлийн хурлаар Н.Ганибал болоод О.Цогтгэрэлийн зөвлөхүүдийг саналын эрхтэй оролцуулаагүй байна. Учир нь АН-ын дүрмийн өөрчлөлтийг УДШ бүртгэж авсан тул тэд Улс төрийн зөвлөлийн хурлын хэлэлцэж буй асуудалд санал өгвөл хүчин төгөлдөр бус болно гэж үзээд Н.Ганибалыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаас нь түдгэлзүүлсэн гэдгийг мэдэгдсэн байна. АН-ын Үндэсний бодлогын хорооны 504 гишүүн болон Ерөнхий нарийн бичгийн даргаа сонгох хуралд ирэх дөрөвдүгээр сард болох төлөвтэй байна.