The MongolZ баг 1.2 сая долларын шагналын сантай “PGL Cluj-Napoca 2026” тэмцээнд оролцоно

The MongolZ баг 1.2 сая долларын шагналын сантай “PGL Cluj-Napoca 2026” тэмцээнд оролцоно

The MongolZ баг ирэх хоёрдугаар сарын 14-22-ны өдрийн хооронд Румын улсын Клуж-Напока хотноо болох PGL Cluj-Napoca 2026 тэмцээний урилгыг хүлээн авсан байна. Энэхүү тэмцээнд нэгдүгээр сарын VRS Global жагсаалтаар топ 16 баг оролцох бөгөөд нийт шагналын сан нь 1,250,000 доллар юм. Хэсгийн шатанд багууд Swiss bracket форматаар тоглож гурав хожил авсан багууд нь шигшээ шатанд шалгарах бол гурав хожигдсон багууд нь тэмцээнийг орхих юм.

The MongolZ багийн хувьд энэхүү тэмцээний өмнө Польш улсын Краков хотноо болох IEM Krakow 2026 тэмцээнд оролцох бөгөөд тэд эхний тоглолтоо нэгдүгээр сарын 31-нд хийх юм.

Н.МӨНХБААТАР