УОК: Сургууль, цэцэрлэгийн хөл, хориог сунгах эсэхийг хэлэлцэж байна

УОК: Сургууль, цэцэрлэгийн хөл, хориог сунгах эсэхийг хэлэлцэж байна

Улсын онцгой комисс /УОК/ хуралдаж бүх шатны сургууль, цэцэрлэгийн хөл, хориог сунгах эсэхийг хэлэлцэж байна. Сургууль, цэцэрлэгийн хорио дөрөвдүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болох бөгөөд Ерөнхий сайдын зүгээс энэ хугацааг ирэх есдүгээр сарын 1-н хүртэл сунгах чиглэлийг УОК-т гаргаад байгаа юм. Өнгөрсөн удаагийн хуралдаанаар хэлэлцэх байсан ч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас зарим мэдээлэл дутуу боловсруулагдсан гэж үзээд хойшлуулаад байсан юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.