Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоолоор цагдаагийн хурандаа Няндагийн Ганбаяр Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргаар томилогдлоо.
Тэрээр өнөөдөр албан үүргээ хүлээж авч, тамгаа гардан авсан байна. Шүүх шинжилгээний ерөнхий газар нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг юм.