Иран жагсагчдыг цаазаар авбал "маш хатуу арга хэмжээ" авна гэж Д.Трамп мэдэгджээ

Иран жагсагчдыг цаазаар авбал "маш хатуу арга хэмжээ" авна гэж Д.Трамп мэдэгджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иранд засгийн газрын эсрэг жагсаалд оролцсон иргэдийг цаазаар авбал АНУ “маш хатуу арга хэмжээ” авна хэмээн анхааруулжээ. 

Хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр, Иранд сүүлийн 10 гаруй хоногт үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаалын үеэр 2400 гаруй хүн амиа алдаж, 18 мянга гаруй хүн баривчлагдсан байна. Мөн жагсагч 26 настай Эрфан Солтани гэгчийн шүүх хурлыг богино хугацаанд явуулж, цаазаар авах шийдвэр гаргасан тухай түүний гэр бүл мэдээлжээ.

Иймд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп CBS News телевизэд өгсөн ярилцлагадаа “Хэрэв тэд тэднийг цаазаар авбал бид маш хатуу арга хэмжээ авах болно” хэмээн мэдэгдсэн бөгөөд Ираны эрх баригчдыг хүчирхийллээ зогсоохыг уриалжээ.

Ираны засгийн газар АНУ-ыг дотоод хэрэгт нь оролцох шалтаг хайж байна хэмээн буруутгасан бол олон улсын байгууллагууд Иранд хүний эрхийн ноцтой зөрчил гарч байгааг анхааруулсаар байна.

Эх сурвалж: BBC