Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
- Цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийн хэмжээг тогтоох тухай
- Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөө батлах тухай
- Нягтлан бодох бүртгэлийн болон худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн эрх олгох тухай Засгийн газрын тогтоолын төсөл
- Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- Мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн гурилыг Гаалийн албан татвараас чөлөөлөх тогтоол хүчингүй болгох тухай хэлэлцэнэ. Мөн Бор тээгийн ордын хөрөнгө оруулагчийг тодруулах сонгон шалгаруулалт, Улаанбаатар хот орчмын цахилгаан дамжуулах, түгээх сүлжээг өргөтгөх төслийн тооцоо судалгааны талаар мэдээлэл сонсохоор төлөвлөжээ.