57 кг-ын аваргын төлөөх барилдааныг шүүснийхээ дараа Олон улсын шүүгч, Гавьяат дасгалжуулагч Ц.Сэрээтэр шүүгчийн замналаа албан ёсоор өндөрлүүлж, сүүлийн удаа дэвжээн дээр шүгэл үлээв.
39 жил шүүгч хийсэн тэрбээр энэ хугацаанд УАШТ-ийг тасралтгүй дэнсэлжээ. Тэрбээр их спортын алтан дэвжээндээ хүндэтгэл үзүүлж, олон улсын шүүгч Э.Батнасанд халаагаа өглөө. Түүнд Монголын чөлөөт бөхийн холбоо, мэргэжил нэгт шүүгчид, тамирчид, дасгалжуулагчид, гэр бүлийнхэн нь хүндэтгэл үзүүлснээс гадна, шавь нар, найз нөхдөөс нь “Саруул хотхон”-ы хоёр өрөө байр бэлэглэв.
МУГД Ц.Сэрээтэр 2008 оны Бээжингийн олимпод Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар оролцож, 2011 онд олимпын зэрэглэлтэй шүүгч болж, 2012 оны Лондоны олимпын шүүгчээр ажиллаж байв. Аав О.Цэрэндагва нь мөн гавьяат дасгалжуулагч, олон улсын шүүгч бөгөөд 1964, 1968, 1972, 1976 оны олимпод дасгалжуулагч, шүүгчээр оролцож байсан түүхтэй.