БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сук Ёлыг 2024 онд цэргийн дэглэм зарласантай холбоотойгоор бослого удирдсан хэргээр шүүхийн эцсийн сонсгол өнөөдөр /2026.01.13/ Сөүл хотод болж байгаа ажээ. Түүнд цаазаар авах ял хүртэл оноох боломжтой тул олон нийтийн анхаарал ихээр төвлөрч байгаа аж.
Юн Сук Ёлыг хуучин Батлан хамгаалахын сайд болон бусад албан тушаалтнуудтай хуйвалдан Үндсэн хуулийг зөрчиж, онцгой нөхцөл байдалгүй үед хууль бусаар цэргийн дэглэм тогтоосон, Үндэсний Ассамблейг бүслэх, улс төрийн удирдагчдыг баривчлах тушаал өгсөн хэргээр буруутгажээ. Тусгай баг түүнд цаазаар авах ял, бүх насаар нь хорих ял, эсвэл бүх насаар нь хорих ялын аль нэгийг оноох санал гаргах төлөвтэй байгаа аж. Шүүхийн эцсийн шийдвэр ирэх хоёрдугаар сарын эхээр гарах магадлалтай байна. Юн Сук Ёноос гадна Батлан хамгаалахын сайд асан, Үндэсний цагдаагийн дарга асан зэрэг долоон хүн уг хэрэгт хамтран шүүгдэж байгаа ажээ.
Эх сурвалж: Yonhap