Хорих 461-р ангид 28 настай залуу өвчний улмаас нас баржээ

Хорих 461-р ангид 28 настай залуу өвчний улмаас нас баржээ

Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид өчигдөр /2020.04.13/ 22.30 цагт  28 настай залуу өвчний улмаас нас баржээ.

Талийгаач Л нь  цагдан хоригдож байх хугацаандаа бөөрний архаг үрэвслийн сэдрэл, нурууны мэдрэлийн ёзоорын эмгэг, бөөрний аяганцар, тэвшинцэрийн завсрын эдийн үрэвсэл, амьсгалын дээд замын үрэвсэл оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаад гуравдугаар сарын 2-ны өдрөөс уушгины олон эмд дасалтай сүрьеэ өвчнөөр оношлогдож, сүрьеэгийн эмчилгээ хийлгэж байжээ.

Улмаар  эмчилгээг үргэлжлүүлж байх явцад Л-ийн  биеийн байдал хүндэрч, шаардлагатай холбогдох арга хэмжээг яаралтай авсан боловч харамсалтай нь өвчтөн нас баржээ.

Л нь бусдыг залилан мэхэлж, 2231 иргэнд 4.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хэрэгт шалгагдан хоригдож байсан бөгөөд хэрэг нь шүүхэд шилжээд удаагүй байсан аж.