Иранд хэрэгжүүлэх цэргийн болон нууц хувилбаруудын талаар мэдээллийг Д.Трамп авсан гэж мэдээлжээ

Иранд хэрэгжүүлэх цэргийн болон нууц хувилбаруудын талаар мэдээллийг Д.Трамп авсан гэж мэдээлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иранд хариу арга хэмжээ авах цэргийн болон нууц ажиллагааны хэд хэдэн хувилбарын талаар мэдээлэл авсан гэж Пентагоны эх сурвалжууд CBS News телевизэд мэдээлжээ. Эдгээрт алсын зайн пуужингийн цохилт, кибер ажиллагаа, сэтгэлзүйн кампанит ажил багтаж байгаа аж.

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ирантай худалдаа эрхэлдэг орнуудын бараанд 25 хувийн тариф ногдуулахаа зарласан бөгөөд Иранд гурван долоо хоног үргэлжилсэн жагсаалын үеэр 600 гаруй хүн амиа алдаад байгаа ажээ. Харин Ираны тал АНУ-тай хэлэлцээр хийхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн ч дайнд бэлэн байгаагаа мэдэгджээ. Учир нь "Иран эрх баригчид жагсагчдын амь насыг хөнөөсөн тохиолдол АНУ цэргийн хариу арга хэмжээ авна" гэдгээ Д.Трамп өнгөрөгч долоо хоногт мэдэгдсэн юм. Ираны дотор интернет тасарсан тул бодит нөхцөл байдлыг баталгаажуулахад хүндрэл учирч байгаа аж. Норвегид төвтэй хүний эрхийн байгууллагын мэдээлснээр Иранд болж буй жагсаалын үеэр дор хаяж 648 хүн амь үрэгдсэн" гэжээ.

Эх сурвалж: BBC