ХХААХҮЯ-ны сайд М.Бадамсүрэн Сүхбаатарын талбайд жагсаж буй малын эмч нартай уулзаж, шаардлагыг нь гардан авчээ

ХХААХҮЯ-ны сайд М.Бадамсүрэн Сүхбаатарын талбайд жагсаж буй малын эмч нартай уулзаж, шаардлагыг нь гардан авчээ

Монголын Үндэсний мал эмнэлгийн холбооноос орон нутгийн мал эмнэлгийн үйлчилгээний хөлсийг олгоогүй асуудлаар Сангийн яаманд шаардлага хүргүүлээд байсан. Тиймээс үүнтэй холбоотойгоор Мал эмнэлгийн салбарын төлөөллүүд төв талбайд тайван жагсаж байсан юм.

Тэгвэл ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн Монголын үндэсний мал эмнэлгийн холбооноос Сүхбаатарын талбайд зохион байгуулсан тайван жагсаал, цуглаанд орон нутгаас зорин ирж оролцож буй малын эмч нартай очиж уулзан, санал хүсэлтийг нь сонсон, шаардлагыг нь гардан авчээ. Тэрээр Салбарын сайдын хувьд Монгол орны өргөн уудам нутагт эрдэнэт мал сүргийн эрүүл мэндийн төлөө хөдөө гадаа хүнд нөхцөлд, цаг наргүй ажилладаг малын эмч нарын тавьж буй энэхүү шаардлагыг шийдвэрлүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлсэн байна.