Гадаадын иргэдийг Оросын фронтод хуурч элсүүлдэг эмэгтэйг BBC агентлаг илчилжээ

Гадаадын иргэдийг Оросын фронтод хуурч элсүүлдэг эмэгтэйг BBC агентлаг илчилжээ

BBC агентлагийн эрэн сурвалжлах Оросын иргэн Полина Александровна Азарных "Telegram" сувгаар дамжуулан ядуу орнуудын залуу эрчүүдийг өндөр цалин, иргэншил амлаж Оросын армид элсүүлж, бодит байдал дээр фронтын шугамд илгээж байсныг илчилжээ.

Өдгөө 26 настай Сирийн иргэн Омар түүний нэг золиос бөгөөд 3 мянган ам.доллар төлвөл байлдааны бус үүрэг гүйцэтгэнэ гэсэн амлалтад хууртагдсан ч ердөө 10 хоногийн сургалттайгаар тулалдаанд илгээгдсэн байна. Татгалзсаны хариуд П.А.Азарных түүний паспортыг шатааж, командлагчид нь амь нас, хорих ял шийтгэлээр сүрдүүлжээ. 

BBC агентлагийн баримтаар П.А.Азарных 500 орчим гадаадын иргэнд “урилга” илгээж, голчлон Сири, Египетын иргэд гэрээ нь "дайн дуустал" автоматаар сунгагддагийг урьдчилан мэдээгүй бөгөөд олон хүн амиа алдаж, сураггүй болжээ. 

Сонирхуулахад,  Орос улс Украинд асар их хохирол амссаар байгаа ч гадаадын иргэдийг идэвхтэй элсүүлсээр байгаа аж. НАТО-гийн тооцоогоор дайны эхнээс хойш нэг сая гаруй Оросын цэрэг алагдаж, шархадсан бөгөөд дор хаяж 20 мянган гадаадын иргэн Оросын армид бүртгэгдсэн байж болзошгүй байгаа ажээ. 

Эх сурвалж: BBC