Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улирлын Бүх оддын тоглолт энэ сарын 16-нд болно.
Хоёр багийг Монгол Улсын Арслан Э.Батмагнай, Монгол Улсын Арслан Б.Орхонбаяр нар ахална. Мөн Улсын арслан Э.Батмагнайг "Bluemon" багт жүжигчин Х.Цасчихэр, Улсын харцага Б.Зоригтбаатар, артист Rutuu, гавж Д.Нямсамбуу, шатрын их мастер С.Билгүүн, паралимпийн алтан медальт У.Сүрэнжав, холимог тулаанч, ОУХМ М.Нандин-Эрдэнэ, мисс Ц.Аззаяа, шатрын их мастер Б.Мөнгөнтуул, СТА Э.Мөнхтөр нар багтсан бол Улсын арслан Б.Орхонбаярын багт юүтүбэр Б.Түшиг, Аймгийн арсан Д.Алтанцоож, контент бүтээгч Ким Бү Ёон, МУСГЗ С.Цогтбаяр, Э.Булгантамир, ОУХМ А.Адьяасүрэн, МУГТ Б.Энх-Оргил, мисс Э.Номинзул, шатрын их мастер Т.Мөнхзул, МУГЖ П.Эрдэнэзаан нар багтжээ.