“Дакар ралли” уралдааны хоёрдугаар хагаст Э.Халиунболд нийт тамирчдаас 21, П.Мөрөн 32 дугаарт жагсжээ

“Дакар ралли” уралдааны хоёрдугаар хагаст Э.Халиунболд нийт тамирчдаас 21, П.Мөрөн 32 дугаарт жагсжээ

Саудын Араб улсад үргэлжилж буй 48 дахь удаагийн “Дакар ралли” уралдааны хоёрдугаар хагас буюу долоо дахь дараа өчигдөр боллоо.

Энэ өдөр нийт 877 км-ийн уралдааны цаг тооцох 459 км зам байлаа. Хайрга, шороон зам, элсэн манхан гэсэн хүнд сорилттой замд “Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин Э.Халиунболд 4 цаг 30 минут 19 секундын амжилтаар нийт тамирчдаас 21, Ралли-2 ангилалдаа 11 дүгээр байрт жагслаа. Тэгвэл олон улсын хэмжээний мастер П.Мөрөн 4 цаг 52 минут 28 секундээр нийлбэр дүнгээр 32, Ралли 2 ангилалдаа 22 дугаар байр эрэмбэлэгдэж эхэллээ.