Цахим спортын Counter Strike-2 тоглоомын 2025 оны шилдгүүдийг шалгаруулах HLTV Awards-2025 ёслолын арга хэмжээ өнгөрсөн шөнө (2026.01.10) Сербийн Белград хотноо зохион байгуулагджээ.
Тус наадмын шилдэг дасгалжуулагчийн төрөлд "The MongolZ" багийн "maaRaa" буюу Б.Эрдэнэдалай, шилдэг багийн ахлагчийн төрөлд "bLitz" буюу Б.Гарьдмагнай нар шалгарч үлдээд байсан. Улмаар өнгөрсөн шөнө болсон HLTV Awards-2025 арга хэмжээний шилдэг дасгалжуулагчаар Францын "Vitality" багийн дасгалжуулагч "XTQZZZ" буюу Реми Куониам шалгарсан бол "The MongolZ" багийн дасгалжуулагч "maaRaa" буюу Б.Эрдэнэдалай хоёрдугаар байрт бичигджээ. Мөн шилдэг багийн ахлагчаар Францын "Vitality" багийн тоглогч "apEX" буюу Дан Мадесклэйр шалгарсан бол "The MongolZ" багийн ахлагч "bLitz" буюу Б.Гарьдмагнай гуравдугаар байрт бичигдсэн байна.