“Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрдифтингийг нэгдсэн холбооны хэвтээ шахадтын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-11-нд болж байна.
Тэмцээнд 45 багийн нийт 420 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдөр насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн +69 кг-ын жинд “Голдс жим” клубын тамирчин О.Оюунжаргал цээжнээс 152.5 кг-ыг шахаж алтан медаль хүртэж, тус жингийн улсын дээд амжилтыг гурвантаа (өмнө нь 142.5, 147,5 кг) шинэчлэн тогтоов. Түүний оролцсон жинд ээж Н.Баяржаргал нь хүрэл медаль хүртсэн юм. Хүндийн өргөлтийн спортоор 13 жил, пауэрлифтингийн спортоор тав дахь жилдээ хичээллэж буй О.Оюунжаргал өнөөдөр улсын дээд амжилтыг гурван удаа шинэчилсэн бол өчигдөр залуучуудын +63, насанд хүрэгчдийн +69 кг-ын жинд улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Түүний хүндийн өргөлтийн дасгалжуулагч нь Д.Чинзориг, энэ спортоор спортын мастер цолтой ба насанд хүрэгчдийн УАШТ-ээс мөнгө, хүрэл, өсвөрийн ангилалд алт, мөнгө, хүрэл медальтай нэгэн. Пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн дөрвөн жилийн өмнө Монгол улсад болоход тэр түрүүлж байв.