Жүжигчин П.Бат-Амгалан цээжнээс 220 кг-ыг шахаж, улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ

Жүжигчин П.Бат-Амгалан цээжнээс 220 кг-ыг шахаж, улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ

“Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрдифтингийг нэгдсэн холбооны хэвтээ шахадтын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-11-нд болж байна.

Тэмцээнд 45 багийн нийт 420 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдөр насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 59 кг-ын жинд П.Бат-Амгалан цээжнээс 220 кг-ыг шахаж алтан медаль хүртэж, тус жингийн улсын дээд амжидтыг шинэчлэн тогтоов. Тэрбээр УАШТ-ий найм дахь түрүүгээ хүртэж байгаа юм. Зургаан кинонд дүрээ мөнхөлсөн жүжигчин П.Бат-Амгалан нь өнгөрсөн оны дэлхийн аварга, Ази тивдээ долоо түрүүлж, Ази Номхон далайн орнуудын Ази тивийн аварга юм.